9Мөн би та нарт хэлье. Та нар шударга бусын эд хөрөнгөөр өөрсдөдөө найзууд бий болго. Тэгвэл та нарыг үгүй болох үед тэд та нарыг мөнхийн асрууддаа хүлээн авах юм.
10Өчүүхэнд итгэмжтэй нь ихэд ч бас итгэмжтэй байна. Мөн өчүүхэнд шударга бус нь ихэд ч бас шударга бус байна.
11Тийм учраас та нар шударга бусын эд хөрөнгөнд итгэмжтэй байгаагүй бол хэн та нарт жинхэнэ баялгийг даатгах юм бэ?
12Мөн та нар өөр хүний зүйлд итгэмжтэй байгаагүй бол хэн та нарт өөрсдийнхийг чинь өгөх юм бэ?