17Тэгэхэд Шүтээн, Төгсгөлийн өдрүүдэд ийм явдал болно. Би Сүнснээсээ бүх махбодын дээр цутгана. Тэгээд та нарын хөвгүүд мөн та нарын охид эш үзүүлнэ. Танай залуучууд үзэгдлүүд үзнэ бас ахмадууд чинь зүүднүүд зүүдэлнэ.
22Израйлийн эрчүүд та нар энэ үгсийг сонсоцгоо. Назаретийн Есүс нь аугаа үйлсүүд, гайхамшгууд, шинж тэмдгүүдээр та нарын дунд Шүтээнээр батлагдсан хүн билээ. Та нарын ч бас мэдэж байгаачлан Шүтээн эдгээрийг түүгээр дамжуулан та нарын дунд үйлдсэн.