10 Be it known unto you all, and to all the people of Israel, that by the name of Jesus Christ of Nazareth, whom ye crucified, whom God raised from the dead, even by him doth this man stand here before you whole.
2Бид та бүгдийн төлөө Шүтээнд үргэлж талархдаг. Ингэхдээ өөрсдийн гуйлтууддаа та нарыг дурдаж,
3Шүтээн буюу бидний Эцэгийн өмнө буй, бидний Эзэн Есүс Христ дэх та нарын итгэлийн ажил мөн хайрын хөдөлмөр бас найдварын тэвчээрийг тасралтгүй санаж,
4хайрлагдсан ахан дүүс та нарын Шүтээнээр сонгогдолтыг мэдэн талархдаг.
5Яагаад гэвэл бид та нарын дунд та нарын төлөө ямар хүмүүс байсныг та нар мэдэж байгаачлан бидний сайн мэдээ та нар луу зөвхөн үгэн дотор бус, харин бас хүч чадал дотор бас Ариун Сүнс дотор бас их баттай байдал дотор ирсэн.
6Тэгээд та нар үгийг их зовлон дунд Ариун Сүнсний баяр хөөртэйгээр хүлээн аваад, биднийг болон Эзэнийг даган дуурайгчид болсон.