12Бяцхан хүүхдүүд ээ, та нарын гэмүүд түүний нэрнээс болоод та нарт уучлагдсан учраас би та нарт бичиж байна.
13Эцгүүд ээ, эхнээс байгаа түүнийг та нар мэддэг болсон учраас би та нарт бичиж байна. Залуучууд аа, та нар хорон муу нэгнийг ялчихсан учраас би та нарт бичиж байна. Бяцхан хүүхдүүд ээ, та нар Эцэгийг мэддэг болчихсон учраас би та нарт бичиж байна.
14Эцгүүд ээ, эхнээс байгаа түүнийг та нар мэддэг болсон учраас би та нарт бичлээ. Залуучууд аа, та нар хүчирхэг бас та нарын дотор Шүтээний үг байдаг бөгөөд та нар хорон муу нэгнийг ялчихсан учраас би та нарт бичлээ.