7Тэгээд зөвхөн түүний ирэлтээр ч биш, харин тэрбээр та нарын чин хүслийг, та нарын гашуудлыг, та нарын намайг гэсэн дүрэлзсэн сэтгэлийг бидэнд хэлэх үед та нарын дотор тэр өөрөө тайтгаруулагдсан тэрхүү тайтгарлаар бид тайтгарсан. Тиймээс би бүр их баярлан хөөрсөн.
8Учир нь хэдийгээр би захидлаар та нарыг харуусалтай болгосондоо харамссан боловч одоо харамсахгүй байна. Учир нь тэр захидал та нарыг харуусалтай болгосон хэдий ч энэ нь цаг зуурынх байсныг би харж байна.