10 Be it known unto you all, and to all the people of Israel, that by the name of Jesus Christ of Nazareth, whom ye crucified, whom God raised from the dead, even by him doth this man stand here before you whole.
6Тэгээд хэрэв бид зовлон эдэлбэл энэ нь та нарын тайтгарал ба авралын төлөө бөгөөд эдгээр нь бас бидний эдэлдэг тэрхүү ижилхэн зовлонгуудыг тэвчин туулахуйд ч үр нөлөөтэй. Хэрэв бид тайтгаруулагдвал энэ нь та нарын тайтгарал ба авралын төлөө юм.
7Тэгээд та нар энэхүү зовлонгуудын хуваалцагчид байдаг шигээ үүнчлэн бас тайтгарлынх ч байх болно гэдгийг мэдэж байгаа бидний та нарын төлөөх найдвар бат билээ.
13Учир нь та нарын уншдаг эсвэл танин мэдсэнээс өөр ганц ч зүйлийг бид та нарт бичдэггүй. Мөн та нар эцсийг нь хүртэл танин мэднэ гэдэгт би бат найдаж байна.
14Яг л Эзэн Есүсийн өдөрт та нар бидний баяр хөөр байхчлан бид ч бас та нарынх мөн гэдгийг та нар зарим талаар танин мэдсэн шиг.
15Тэгээд би энэхүү итгэлтэй байдал дотроо та нар луу очихыг өмнө нь бодож байсан. Энэ нь та нарт хоёр дахь ашиг тус байхын тулд,
16мөн би Македони руу та нараар дайрч гараад, Македониос та нар луу дахин ирж улмаар та нараар Иудаиа руу үдүүлэхийн тулд юм.
17Тиймээс би ийнхүү бодох үедээ хөнгөмсөг байдлыг ашигласан юм уу? Эсвэл миний хувьд за нь за ба үгүй нь үгүй байхын тулд өөрийн шийддэг зүйлсийг би махбодын дагуу шийддэг юм уу?
18Харин Шүтээн үнэн байдагчлан бидний та нарт хандсан үг за бас үгүй байгаагүй.
19Учир нь та нарын дунд биднээр буюу би, Силуаноос мөн Тимоотеос нараар тунхаглагдсан Шүтээний Хүү, Есүс Христ за ба үгүй байгаагүй. Харин түүн дотор за л байсан.