7Тиймээс та нар эсрэгээр нь түүнийг уучилж бас тайтгаруулах нь дээр. Эс бөгөөс тийм нэгэн нь бүр их харуусалд залгиулж болзошгүй.
8Тиймээс хайраа түүнд батлан харуулахыг би та нараас хичээнгүйлэн гуйж байна.
9Учир нь та нар бүх зүйлд дуулгавартай байдаг эсэхийн баталгааг та нараас мэдэх гэсэн энэхүү төгсгөлийн төлөө бас би бичсэн юм.
10Та нар хэнд юуг уучилна, би бас уучилна. Учир нь би ямар нэг зүйлийг уучилсан бол үүнийг би тухайн хүнд та нарын төлөө Христийн оршихуйд уучилсан хэрэг.